Skip to main content

Энгийн илтгэлийг аугаа илтгэл болгох илтгэх урлагийн 10 арга



1. Түр зогсох Амжилттайгаар үг хэлэхэд юунаас эхлэх ёстой вэ? Хариулт энгийн: түр зогсолтоос. Таны хэлэх үг ямар байх нь чухал биш: хэдэн минут үргэлжлэх эсвэл богинохон үг хэлэх байсан ч тэр – та танхимыг чимээгүй болгох ёстой. Индэр дээр гараад сонсогчдыг тойруулж хараад нэг хүн дээр тогтоно. Анхны үгээ дотроо өөртөө нэг хэлээд түр зогсолт хийсний дараа илтгэлээ эхлээрэй.



2. Анхны үг Амжилттай илтгэгч нар бүгд хэлэх үгний анхны хэсэгт маш их ач холбогдол өгдөг. Хүчтэй байх ёстойгоос гадна сонсогчдын анхаарлыг нааштайгаар татах ёстой. Анхны хэсэг – зурагтын нэвтрүүлэгч нарын хэлдгээр “прайм-тайм” юм. Энэ үед таныг сонсох хүсэл хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг. Хэдхэн секундын дараа сонсогчдын таныг сонирхох байдал өөрчлөгдөнө: хэн нэг нь хажуу хүнтэйгээ яриа өднө, зарим нэг нь утсаа оролдоно, нэг хэсэг нь бүр унтаад өгөх биз. Ямар ч байсан таны хэлэх анхны өгүүлбэрийг бүгд сонсоно.



3. Тод томруун эхлэл Бусдын анхаарлыг татах онцгой хэлц үг байхгүй бол өөрийнхөө амьдралын түүхээс эхлүүлж болно. Танхимд сууж байгаа хүмүүсийн мэдээгүй байгаа онц ноцтой баримт эсвэл мэдээ байгаа бол шууд үүнээсээ эхэл (Өчигдөр өглөө 10 цагаас …). Хүмүүс таныг удирдагч гэдэг утгаар нь хүлээж авахаар тийм эхлэлийг тавина.



4. Гол утга агуулга Хэлэх үгээ бичихээр суухдаа л та илтгэлийнхээ гол утга агуулгыг тодорхойлсон байх ёстой. Энэ бол чухал хэсэг бөгөөд та бүгдийг базаж хэлэхээр үгээ бич, өөрөөр хэлбэл “чүдэнзний хайрцаг”-т бүгдийг багтаа. Бичсэн үгээ эргэж хар, төлөвлөгөө гарга: эхний ээлжинд гол утга санаагаа гарга, харин дараа нь нэмэлт жишээ, тайлбараа оруулж болно. Черчеллийн хэлснээр илтгэл тавина гэдэг чинь симфони лугаа адил: гурван өөр хэмнэлээр тавигдах хэдий ч үндсэн аялгуу алдагдах ёсгүй.



5. Ишлэл Илтгэлдээ ишлэл хэрэглэхдээ хэд хэдэн дүрмийг баримтална. Нэгдүгээрт, таны ашиглах гэж байгаа ишлэл танд ойр байх ёстой. Таны таньж мэдэхгүй хүний хэлсэн үгнээс ишлэл бүү татаарай, бас өөрт сонирхолгүй, таагүй санагдсан ишлэлийг бүү ав. Хоёрдугаарт, алдартай хүний ишлэлээс авах бөгөөд тэр нь товч байна.



Мөн та ишлэл хэлэх нөхцөл байдлыг бий болгох ёстой. Алдартай илтгэгч нар дараах аргыг ашигладаг: ишлэл хэлэхээсээ өмнө түр зогсолт хийж шилээ зүүх эсвэл царайгаа төв болгоно. Хэлэх гэж байгаа ишлэлээ ихэвчлэн жижиг цаасан дээр тэмдэглэн бичсэн байдаг ажээ.



Хүмүүст онцгой сэтгэгдэл үлдээхийг хүсэж байгаа бол жижиг цаасан дээр өөрт хэрэгтэй хэсгийг тэмдэглэж үе үе гаргаж ирж харж байгаарай.



6. Хурц ухаан Илтгэлээ онигоо, шог яриагаар баяжуулах хэрэгтэй гэж зөвлөх хүн бий. Үнэний хувьтай ч цаг үеэ олоогүй наргиан хүнийг доромжлох мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Тухайн нөхцөл байдалд тохироогүй хошин шог яриагаараа илтгэлээ эхлэхгүй байхыг зөвлөж байна (Үгээ онигоогоор эхлүүлэх ёстой гэж үздэг билүү? Нэгэн эр сэтгэл зүйч дээр ирээд … ). Ямар нэгэн хошин шог яриаг зөвхөн илтгэлийн дундуур хүмүүсийн сэтгэл санааг сэргээх гэж л ярина. Номын зохиолчийн зөвлөснөөр таны ярих хошин шог яриа тань: бодит, уялдаа холбоотой болон амьдаар яригдах ёстой ажээ (онигоо харж уншина гэж юу байх вэ дээ).



7. Унших Доош харан дуржигнан унших илтгэл хэний ч сонирхолыг татахгүй. Тэгээд одоо яах билээ? Хагас цагийн хэдэн хуудас илтгэл цээжлэх хэрэгтэй болж байна уу? Огтоос хэрэггүй. Зөв уншиж сурцгаая.



Илтгэл унших анхны дүрэм: таны нүд цаасан дээр унаж байгаа үед үгийг хэзээ ч бүү хэл.



СОС техникийг ашиглана: харна-зогсоно-хэлнэ. Дасгал сургуулилт хийхийн тулд ямар ч текст ашиглаж болно. Нүдээ доош буулган хэд хэдэн үгийг нүдэндээ тогтооно. Толгойгоо өргөөд түр зогсоно. Тасалгааны захад байгаа ямар нэгэн зүйл рүү хараад тогтоосон хэдэн үгээ хэлнэ. Ингээд л цааш үргэлжлүүлнэ: текстээ харлаа, түр зогслоо, хэллээ.



8. Илтгэгчийн арга барил Черчилль өөрийн хэлэх үгээ шүлэгт оруулж мөр мөрөөр бичдэг байсан ажээ. Илүү итгэл төрүүлэм үг хэлэхийг хүсвэл энэ аргыг ашиглаж болно.



Хэлэх үгийнхээ төгсгөл холбоосыг сайтар анхаарах хэрэгтэй, жишээ нь Черчиллийн хэлсэн үгэнд: “Бид гуманиЗМЫН зарчмыг баримтлахаас бус бюрократиЗМЫН зарчмыг баримтлахгүй ээ” гэж байдаг.




Энэ мэт толгой, сүүл холбоход төвөгтэй зүйл байхгүй болов уу: -чин (дайчин, булчин, ) – хуй (харанхуй, огторгуй, сонсохуй) зэрэг хүний чихэнд сонсголонтой сонсогдохоор бичнэ. Гэхдээ: хэлэх үгийнхээ нэг хэсгийг л энэ байдлаар бичнэ, эс бөгөөс илтгэл бус яруу найраг болчих вий. Зүгээр нэг яруу найргийн өнгө аясыг оруулахгүй гол утга санаагаа заавал оруулна.



9. Асуулт болон түр зогсолт Олон нийттэй амьд харилцаа тогтоохын тулд илтгэгч нар асуулт тавьдаг. Үүнийг ч гэсэн та мартах ёсгүй: хариултыг нь мэдэхгүй бол асуулт бүү тавиарай. Таныг сонсож байгаа хүмүүсийн хариу үйлдлийг урьдчилан таамаглаж байгаа тохиолдолд л энэ аргыг ашиглана.



10. Төгсгөл Таны илтгэл бүхэлдээ онцгүй болсон ч гэсэн төгсгөлийг сайн дуусгахыг хичээгээрэй. Илтгэлийнхээ төгсгөлөөр амжилт олохоор болсон тохиолдолд өөрийнхөө зоригийг өдөөж өгнө: бардам зан, итгэл, хайр гээд таныг зоригжуулах юу л байна бүгдийг өдөө. Энэ мэдрэмжээ бусдад түгээ.



Илтгэлээ минор нотоор хэзээ ч дуусгахгүй, ингэснээр та өөрийгөө алж байгаатай л адил. Сэтгэл сэргээсэн, урам зориг оруулсан ишлэл, шүлэг, үгээр дуусга.



Эцэс сүүлд нь танд гэж зөвлөхөд: сонсогч нарыг гайхашруул, тэдний амыг ангайлга! Энэ тохиолдолд та аугаа илтгэгч болж чадна. Индэр дээр оньсого мэт байсаар буухыг эрмэлз. Бусдаас өөр байхыг хичээгээрэй.

Comments

хамгийн олон үзэлттэй постууд

Маш ховор металл

Биднийг алт, мөнгө, нүүрс, зэс гэж байхад дэлхийн олон эрдэмтэд саяхан ховор металлууд хамгийн хэрэгтэй, ховор үнэтэйг олж нээжээ. Эдгээр металлууд алт, мөнгө, нүүрснээс ч үнэтэй. Яагаад үнэтэй вэ? гэвэл ховор металлууд дан ганцаар алт, мөнгө, нүүрс шил даг ганцаар оршдоггүйд байгаа юм. Ховор металлууд өөр химийн элемэнттэй холилдон оршдог. Ховор металлийг салгаж авахад өндөр зарлага мөн өндөр түвшний технологи хэрэгтэй. Иймээс ховор металлууд үнэтэй байдаг. Эдгээр металлууд ховор металлд ордог байна. 1. Неодим Энэхүү металл нь соронзны хүчийг нэмэгдүүлж, насыг уртасгадаг байна. 2. Иттри Иттри гэдэг металл компьютерийн хурц тод өнгө гаргадаг металл юм. 3. Диспрози Энэ металлаар цахилгаан машины хөдөлгүүрийг илүү хүчтэй болгодог мэталл 4. Лантан  Лантанаар бензинийг олдворлох явцад дэвшил гарч бидний хэрэглэдэг бензинийг 10%--20% хямдаруулдаг байна. Намайг дэмжээрэй! Өшөө илүү болох болно.

Омега 7 гэж юу вэ?

Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай. Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай. Чацарганыг ийнхүү нэрлэсэн тухай Грекийн домогт өгүүлсэнээр Грекийн их цэрэг хүндхэн тулааны дараа туйлдан амарч байсан гэнэ. Дараагийн тулаанд сэргэлт авч чадахгүй орохоор боллоо гэж бодож байтал нэгэн төгөлд идээшиж байсан морьд илт хурдтай сэргэсэн байна. Ингээд цэрэг морьд бүгд сэргэсэн тул тухайн төгөлд ургаж байсан жимсийг “Hippophae rhamnoides” нэрлэсэн бөгөөд хаан жимс хэмээн үзэх болжээ. Чацаргана жимс С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д гэх мэт маш олон амин дэм эрдэс бодисууд хадгалагддаг ч өөр хаанаас ч олж чадахгүй онцгой зүйл байдаг нь Омега-7 юм. Одоогоор Омега-7-г чацарганаас өөр хаанаас ч ийм их хэмжээтэйгээр олж чадахгүй байгаа нь түүнийг эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний салбарын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд оруулсан юм. Тэгвэл г...