Skip to main content

Posts

Омега 7 гэж юу вэ?

Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай. Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай. Чацарганыг ийнхүү нэрлэсэн тухай Грекийн домогт өгүүлсэнээр Грекийн их цэрэг хүндхэн тулааны дараа туйлдан амарч байсан гэнэ. Дараагийн тулаанд сэргэлт авч чадахгүй орохоор боллоо гэж бодож байтал нэгэн төгөлд идээшиж байсан морьд илт хурдтай сэргэсэн байна. Ингээд цэрэг морьд бүгд сэргэсэн тул тухайн төгөлд ургаж байсан жимсийг “Hippophae rhamnoides” нэрлэсэн бөгөөд хаан жимс хэмээн үзэх болжээ. Чацаргана жимс С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д гэх мэт маш олон амин дэм эрдэс бодисууд хадгалагддаг ч өөр хаанаас ч олж чадахгүй онцгой зүйл байдаг нь Омега-7 юм. Одоогоор Омега-7-г чацарганаас өөр хаанаас ч ийм их хэмжээтэйгээр олж чадахгүй байгаа нь түүнийг эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний салбарын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд оруулсан юм. Тэгвэл г...
Recent posts

Маш ховор металл

Биднийг алт, мөнгө, нүүрс, зэс гэж байхад дэлхийн олон эрдэмтэд саяхан ховор металлууд хамгийн хэрэгтэй, ховор үнэтэйг олж нээжээ. Эдгээр металлууд алт, мөнгө, нүүрснээс ч үнэтэй. Яагаад үнэтэй вэ? гэвэл ховор металлууд дан ганцаар алт, мөнгө, нүүрс шил даг ганцаар оршдоггүйд байгаа юм. Ховор металлууд өөр химийн элемэнттэй холилдон оршдог. Ховор металлийг салгаж авахад өндөр зарлага мөн өндөр түвшний технологи хэрэгтэй. Иймээс ховор металлууд үнэтэй байдаг. Эдгээр металлууд ховор металлд ордог байна. 1. Неодим Энэхүү металл нь соронзны хүчийг нэмэгдүүлж, насыг уртасгадаг байна. 2. Иттри Иттри гэдэг металл компьютерийн хурц тод өнгө гаргадаг металл юм. 3. Диспрози Энэ металлаар цахилгаан машины хөдөлгүүрийг илүү хүчтэй болгодог мэталл 4. Лантан  Лантанаар бензинийг олдворлох явцад дэвшил гарч бидний хэрэглэдэг бензинийг 10%--20% хямдаруулдаг байна. Намайг дэмжээрэй! Өшөө илүү болох болно.

Брюс Лигийн тулааны цорын ганц бодит дүрс бичлэгийг сэргээсэн байна.

Тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Ли-гийн тулааны цорын ганц бодит бичлэгийг сэргээж, олонд ил болгосожээ. Брюс Ли шавь нартайгаа үргэлж бэлтгэл сургуулилт хийдэг байсан бөгөөд түүнээс цорын ганц бодит тулааны бичлэг нь сэргээгдсэн байна. Тэрний тоглосон киног үзээгүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэрээр анх сургууль дээрээ зодуулснаар Кунг фу-гаар хичээллэсэн. Түүний нэр алдар маш хурдтай өсч алдрын зам нь гэрэлтэн хөгжиж байх үедээ нуруундаа хүнд бэртэл авсан байдаг. Эмчлүүлж байх хугацаандаа өөрийн тулааны урлаг болох Жэт Кун Догоо боловсруулсан байна. Жэт Кун До нь бусад маш олон тулааны урлагийн нийлмэл, холимог цогц тулаан юм.

Энгийн илтгэлийг аугаа илтгэл болгох илтгэх урлагийн 10 арга

1. Түр зогсох Амжилттайгаар үг хэлэхэд юунаас эхлэх ёстой вэ? Хариулт энгийн: түр зогсолтоос. Таны хэлэх үг ямар байх нь чухал биш: хэдэн минут үргэлжлэх эсвэл богинохон үг хэлэх байсан ч тэр – та танхимыг чимээгүй болгох ёстой. Индэр дээр гараад сонсогчдыг тойруулж хараад нэг хүн дээр тогтоно. Анхны үгээ дотроо өөртөө нэг хэлээд түр зогсолт хийсний дараа илтгэлээ эхлээрэй. 2. Анхны үг Амжилттай илтгэгч нар бүгд хэлэх үгний анхны хэсэгт маш их ач холбогдол өгдөг. Хүчтэй байх ёстойгоос гадна сонсогчдын анхаарлыг нааштайгаар татах ёстой. Анхны хэсэг – зурагтын нэвтрүүлэгч нарын хэлдгээр “прайм-тайм” юм. Энэ үед таныг сонсох хүсэл хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг. Хэдхэн секундын дараа сонсогчдын таныг сонирхох байдал өөрчлөгдөнө: хэн нэг нь хажуу хүнтэйгээ яриа өднө, зарим нэг нь утсаа оролдоно, нэг хэсэг нь бүр унтаад өгөх биз. Ямар ч байсан таны хэлэх анхны өгүүлбэрийг бүгд сонсоно. 3. Тод томруун эхлэл Бусдын анхаарлыг татах онцгой хэлц үг байхгүй бол өөрийнхөө амьдралын ...

Уйдсан үедээ орох 10 вэбсайт

Хүмүүс бид юмнаас уйддаг. Энэ нь таны буруу биш зүгээр л байгалийн жам төдий зүйл. Бид таныг уйдсан үедээ орж байх  10 сайтыг танилцуулж байна. №1. Agar.io Энэхүү тоглоом таныг хэзээ ч уйдаахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Энэ тоглоом нь хөгжилтэй, зугаатай, шар хөдөлгөсөн тоглоом юм. http://agar.io №2. Asoftmurmur Энэхүү сайтыг ашиглаад та хүссэн юмныхаа дууг сонсож болно. Жишээ нь: борооны чимээ сонсох, салхины чимээ сонсох гэх маш олон зүйлс байгаа. http://asoftmurmur.com №3. Gamesforthebrain Энэ сайтаар та өөрийн санан бодох чадвар гэх мэт тархиа ашиглан тоглож уйдагаа гаргаж, тархиа сэргээнэ. Тархиа сэргээж өдрийг зугаатаай өнгрөөмөөр байвал заавал энэ сайтаар зочлоорой. http://www.gamesforthebrain.com №4. Chatroullete Энэ сайтаар та бусад орны хүмүүстэй веб камер ашиглан ярих юм. Мөн энэхүү веб сайтыг ашиглан англи хэлээ сайжруулж болно.http://chatroulette.com №5. 9gag Та өөрт таарсан гоё бичлэг үзэхийг хүсдэг бол энэ сайтаар зочлоороо....

Интернэтийн хурдыг нэмэгдүүлдэг итгэмээргүй аргууд (хамгийн шилдэг аргууд)

Интернэтгүй амьдрах нь яг л гаргүй юм шиг амьдрах болсон. Харин интернэтийн хурд удааширж, гацах, асуудал гарах гэх мэт олон уур хүргэмээр зүйлс их гардаг. 1. “Интернэт” гэж юу вэ? Wifi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагддаг байна. 2. Рүүтэрээ унтрааж асаах. Энэ бол хамгийн их хэрэглэдэг арга. Угаасаа ихэнхи интернэтийн газрууд "Рүүтэрээ унтрааж асаа" гэх хариу өгдөг. Интернэт тань гацаад, хурд нь буурсан тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол рүүтэрээ унтрааж асаах юм. Мэдээж үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй боловч туршаад үзэхэд гэмгүй болов уу? 3. “Рүүтэр”-ээ аль болох хоосон газар тавих Рүүтэр нь өөрөөсөө интернэт цацаж, биднийг цахим сүлжээгээр аялах боломжыг гаргаж өгдөг. Үүний...

Galaxy S8 утасны дэлгэц iPhone 7-гоос илүү гэдгийг илтгэх 8 баримт

Дэлхийд алдартай 2 том утасны үйлдэрлэгч болсон Самсунг брэндийн galaxy S8 болон Apple брэндийн iphone 7 утас юм. Энэ 2 утас юугаараа ялгаатай гэдгийг мэдхүү? Бид танд одоо ялгааг нь харуулая. 1. Galaxy S8 утас iPhone 7 утсыг бодвол илүү өргөн дэлгэцтэй тул үзэж буй сайтыг тань бүтнээр нь харуулах болно. 2. S8 утас нь дэлгэцээ доош нь гүйлгэлгүйгээр Instagram аппликейшн дээр зүрх дарах, сэтгэгдэл бичих зэргийг хийж болно. 3. Youtube дээр бичлэг үзэхэд Galaxy S8 утас дэлгэцээ бүхэлд нь ашиглаж чаддаг бол iPhone утас тусгаарлагч авч буйг зурагнаас хараарай. 4. Galaxy S8 утасны дэлгэцийн нягтаршил 2K (1440p) бөгөөд энэ нь iPhone Plus загварын утаснуудын 1080p HD -гээс илүү нягтаршил юм. 5. Хажуугийн ирмэг нь хүртэл дэлгэц байгаа биз? 6. Харанхуй бүүдгэр дүрсийг ч тод харуулна. Үүнээс үзвэл Samsung гын сүүлд гарсан galaxy s8 утас нь iphone 7 утаснаас илүү байгаа нь илт харагдаж байна.