Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай.
Чацарганы латин нэршилийг Hippophae гэдэг бөгөөд Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэсэн утгатай. Чацарганыг ийнхүү нэрлэсэн тухай Грекийн домогт өгүүлсэнээр Грекийн их цэрэг хүндхэн тулааны дараа туйлдан амарч байсан гэнэ. Дараагийн тулаанд сэргэлт авч чадахгүй орохоор боллоо гэж бодож байтал нэгэн төгөлд идээшиж байсан морьд илт хурдтай сэргэсэн байна. Ингээд цэрэг морьд бүгд сэргэсэн тул тухайн төгөлд ургаж байсан жимсийг “Hippophae rhamnoides” нэрлэсэн бөгөөд хаан жимс хэмээн үзэх болжээ.
Чацаргана жимс С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д гэх мэт маш олон амин дэм эрдэс бодисууд хадгалагддаг ч өөр хаанаас ч олж чадахгүй онцгой зүйл байдаг нь Омега-7 юм. Одоогоор Омега-7-г чацарганаас өөр хаанаас ч ийм их хэмжээтэйгээр олж чадахгүй байгаа нь түүнийг эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний салбарын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд оруулсан юм.

Тэгвэл гайхагдаж буй энэ омега-7 гэж юу вэ?
Омега-7 тосон хүчил нь “Palmoleic acid” буюу ханаагүй тос гэж ойлгож болно. Бусад омега 3, 6, 9-ыг загаснаас гарган авдаг бол омега-7 загаснаас гардаггүй учир маш ховорт тооцогддог тосон хүчил юм. Анх Харвардын их сургуулийн судлаачид энэхүү нэгдлийг 2013 оны сүүлээр нээж түүнийгээ патентжуулсан бѳгѳѳд Английн Оксфорын их сургуулиас Ф.Карпе нарын судлаачид Омега-7 хүчлийн судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэн тойм ѳгүүлэн хэвлүүлснээр эрдэмтэд болоод хүнс үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан юм. Омега-7 нь дархлаа сэргээж, гоо сайхан үс, хумс, арьс зэрэгт ѳндѳр түвшинд нѳлѳѳ үзүүлдэгийг олж тогтоосон.
Чацаргана жимсний талаар өөр нэгэн үлгэрт “Нэгэн хаант улсын хаан 5 жил тутамд царай төрх, үс зүс үзэсгэлэн гоо залуу хатан авч үс нь хугарч, хумс хатуурч, арьс нь үрчийхээс айж хөгшин хатнаа хөөдөг юм санжээ. Хөөгдсөн хатад хаант улсад амьдрах аргагүй болж алс нутагт цөллөгддөг уламжлал тогтсон тул сүүлийн хатан таниж мэдэхгүй жижгхэн ойн захад амьдрах болж. Тэр ойн захаар ургадаг бутанд исгэлэн шар жижигхэн жимс ургадаг бөгөөд хатан тэр жимсийг хүнсэндээ хэрэглэж амь зогоох болжээ. 5 жилийн дараа хааны шадар хүмүүс хааны хатан болгох залуухан үзэсгэлэнтэй бүсгүйг хайж яваад хуучин хатнаа залуу бүсгүй гэж андууран хаандаа аваачиж гэнэ. Хаан хуучин хатнаа залуухан, гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байгааг хараад түүнд дахин дурлаж, уламжлалаа орхиж насан эцэс болтлоо хатандаа үнэнч байсан бөгөөд түүний хүслийг биелүүлж ордондоо исгэлэн шар жимсний буттай төгөл байгуулж өгсөн байдаг”
Хэдийгээр үлгэр боловч энэ түүхийн үнэн зүйл нь исгэлэн амттай шар жимс болох чацарганад агуулагдах Омега-7 нь үнэхээр арьсны уян хатан чанар тунгалаг байдлыг хадгалах, үе мөчний бат бөх чанарыг хадгалах, хөгшрөлтийг удаашруулах, нүдний харааг сайжруулах, өөх үүсэх процессийг удаашруулж, үсийг уян хатан байдлыг дэмждэг гэх мэт гоо сайханд тустай олон давуу талыг бий болгодог байна.

Comments
Post a Comment