2. Хэрэгтэй үедээ л таныг аялал зугаалгад урина Таны найз хань татах хүнгүй, ганцаараа үлдэхээрээ л таныг салхинд гарахыг хүсэж байна уу? Түүнд цагийг цугтаа өнгөрөөх өөр хүн байхгүй учраас таныг л сонгожээ. Энэ нь таныг ашиглаж байгаагийн тод жишээ болно. Та машинтай бол таныг бүр жолооч болгон ашиглана. Та түүний такси биш гэдгийг санаж яваарай. Үерхэл харилцан туслах ёстой болохоос биш хэн нэг нь давамгайлсан эрхтэй байхгүй.
3. Таны ар нуруугаар муу хэлж хов жив ярьдаг Найз тань таны тухай муу муухай зүйл ярьж байсныг та олж мэдсэн үү? Энэ үйлдлээ тэр дараа нь зүгээр тоглоом шоглоо байсан юм гэж ичихгүй хэлнэ. Хэрвээ тэр таны ар хударгаар хов жив ярьж байгаа бол нэгийг бодох цаг болжээ. Та хоёрын нийтлэг найзын талаар тантай хов жив ярьж байгаа бол таны тухай ч бас бусдад ярьж байгааг үгүйсгэхгүй.
4. Тэр байнга зээлдэг, гэхдээ хэзээ ч зээлүүлдэггүй Таныг ашиглаж байгаагийн бас нэгэн шинж тэмдэг: тэр танаас зээлнэ (мөнгө, эд зүйл), гэхдээ эргүүлж өгөх нь ховор. Болгоомжтой байгаарай. Сайн найз нар бие биенээсээ юм зээлэх нь мэдээж, гэхдээ зөвхөн нэг л хаалгатай бол найз мөн эсэх талаар бодсон дээр.
5. Тэр таны харилцаа холбоог их сонирхдог Хэрвээ таны танил, харилцаа холбоог хэт их сонирхоод байвал болгоомжтой хандаарай. Чухал хүнтэй танилцсаны дараа гэнэт найз тань гараад ирвэл том дохио өгч байгаа юм. Тэр таныг ашиглах л бодолтой юм.
6. Онцгой эсвэл санамсаргүй нөхцөл байдлаараа нэр барьж таниас байнга тусламж хүснэ Таны найзад байнга форс-мажор нөхцөл үүсдэг бөгөөд та л туслах ёстой. Жишээ нь, хүүхдийг нь харах, эсвэл өөрөө яаралтай ажилтай болчхоод гэрт ирэх сантехникийн хүнийг иртэл гэрт нь сууж байх. Хэнд ч гэнэтийн явдал тохиолдоно, гэхдээ таны найзтай байнга тохиолдоод байвал та анхаараарай.
7. Тэр та хоёрын бусад найз нарын тухай сайн зүйл ярихгүй Хэн нэгний эсрэг суртал ухуулга хийж байгаа эсэхийг нь сайтар ажигла. Таны нүдэн дээр хамгийн дотно найзыг тань буруушааж муулж байвал та тэр хүнээс зайгаа барьсан дээр болов уу. Ойр дотнын хүмүүсээс та аль нэг шинж тэмдгийг нь ажиглав уу? Хэрвээ тийм бол өөрийгөө ашиглуулахгүй байх тал дээр анхаарна уу. Үнэнч, хамгийн дотно найзаа олоход тийм ч амар зүйл биш гэдгийг бүү мартаарай. Хэзээ ч бүү мартаарай.
Comments
Post a Comment