Skip to main content

Онгоцоор нисэхэд бидний бие эрхтэнд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?






Хөл хавагнах


Онгоцны бүхээг – үе мөчөө чөлөөтэй хөдөлгөх орон зайгаар хязгаарлагдмал орчин. Харамсалтай нь хөдөлгөөний дутагдлаас болж хөлөнд цус хурдаг тул хөл хавагнахад хүргэдэг байна. Тиймээс, үе үе хөлөө хөдөлгөж байхыг зөвлөе.



Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө


Нислэгийн үеэр амтлах мэдрэхүй хариуцсан тархины хэсэг өөрөөр ажиллаж эхэлдгийг эрдэмтэд тогтоожээ. Амттанд дурлагсад хүртэл нислэгийн үеэр пицца, улаан лоолийн шүүсэнд дурлах болно.



Амнаас эвгүй үнэр гарна


Шингэний дутагдалд орох тул шүлс ялгаруулалт багасна. Ингэснээр амны хөндийд нян идэвхтэй үржиж эвгүй үнэр бий болох нөхцөл болно. Энэ таагүй байдлаас зайлсхийхийн тулд нислэгээс өмнө эрүүл хоол идэх, нисэж байхдаа гаатай бохь зажлахыг зөвлөж байна.



Толгой эргэнэ


Нислэгийн үеэр толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг таагүй зүйлүүд болдог. Бидний харж байгаа зүйл хөдөлгөөнтэйгөө зохицохгүй байгаа учраас эдгээр мэдрэмжүүд бий болдог байна. Эдгээр таагүй мэдрэмжээс зайлсхийхийг хүсвэл далавчны дэргэд цонхон талд суугаарай.



Сонсгол муудах


Агаарын даралтын өөрчлөлтөөс болж сонсгол өөрчлөгддөг. Энэ үед арга хэмжээ авахгүй бол сонсгол улам муудаж бүр өвчний мэдрэмж ч үүсгэж болно. Энэ үед бохь эсвэл хатуу чихэр хүлхэж иднэ. Шүлсний ялгаруулалтыг ихэсгэх бөгөөд шүлсийг залгих тоолонд чихэнд ирэх даралтыг багасгаж өгөхөд нөлөөлдөг байна.




Илүү ууртай болдог


Нисэхээс айдаггүй хүн хүртэл нислэгийн үеэр хэт төв эсвэл ууртай болдог. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бидний аюулгүй байдал өөрсдөөс минь шалтгаалахаа больж байгаа нөхцөл байдал нөлөөлдөг байна. Энэ таагүй мэдрэмжээс салахын тулд сонирхолтой ном уншиж, кино үзээрэй.



Comments

хамгийн олон үзэлттэй постууд

Энгийн илтгэлийг аугаа илтгэл болгох илтгэх урлагийн 10 арга

1. Түр зогсох Амжилттайгаар үг хэлэхэд юунаас эхлэх ёстой вэ? Хариулт энгийн: түр зогсолтоос. Таны хэлэх үг ямар байх нь чухал биш: хэдэн минут үргэлжлэх эсвэл богинохон үг хэлэх байсан ч тэр – та танхимыг чимээгүй болгох ёстой. Индэр дээр гараад сонсогчдыг тойруулж хараад нэг хүн дээр тогтоно. Анхны үгээ дотроо өөртөө нэг хэлээд түр зогсолт хийсний дараа илтгэлээ эхлээрэй. 2. Анхны үг Амжилттай илтгэгч нар бүгд хэлэх үгний анхны хэсэгт маш их ач холбогдол өгдөг. Хүчтэй байх ёстойгоос гадна сонсогчдын анхаарлыг нааштайгаар татах ёстой. Анхны хэсэг – зурагтын нэвтрүүлэгч нарын хэлдгээр “прайм-тайм” юм. Энэ үед таныг сонсох хүсэл хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг. Хэдхэн секундын дараа сонсогчдын таныг сонирхох байдал өөрчлөгдөнө: хэн нэг нь хажуу хүнтэйгээ яриа өднө, зарим нэг нь утсаа оролдоно, нэг хэсэг нь бүр унтаад өгөх биз. Ямар ч байсан таны хэлэх анхны өгүүлбэрийг бүгд сонсоно. 3. Тод томруун эхлэл Бусдын анхаарлыг татах онцгой хэлц үг байхгүй бол өөрийнхөө амьдралын ...

Маш ховор металл

Биднийг алт, мөнгө, нүүрс, зэс гэж байхад дэлхийн олон эрдэмтэд саяхан ховор металлууд хамгийн хэрэгтэй, ховор үнэтэйг олж нээжээ. Эдгээр металлууд алт, мөнгө, нүүрснээс ч үнэтэй. Яагаад үнэтэй вэ? гэвэл ховор металлууд дан ганцаар алт, мөнгө, нүүрс шил даг ганцаар оршдоггүйд байгаа юм. Ховор металлууд өөр химийн элемэнттэй холилдон оршдог. Ховор металлийг салгаж авахад өндөр зарлага мөн өндөр түвшний технологи хэрэгтэй. Иймээс ховор металлууд үнэтэй байдаг. Эдгээр металлууд ховор металлд ордог байна. 1. Неодим Энэхүү металл нь соронзны хүчийг нэмэгдүүлж, насыг уртасгадаг байна. 2. Иттри Иттри гэдэг металл компьютерийн хурц тод өнгө гаргадаг металл юм. 3. Диспрози Энэ металлаар цахилгаан машины хөдөлгүүрийг илүү хүчтэй болгодог мэталл 4. Лантан  Лантанаар бензинийг олдворлох явцад дэвшил гарч бидний хэрэглэдэг бензинийг 10%--20% хямдаруулдаг байна. Намайг дэмжээрэй! Өшөө илүү болох болно.

Брюс Лигийн тулааны цорын ганц бодит дүрс бичлэгийг сэргээсэн байна.

Тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Ли-гийн тулааны цорын ганц бодит бичлэгийг сэргээж, олонд ил болгосожээ. Брюс Ли шавь нартайгаа үргэлж бэлтгэл сургуулилт хийдэг байсан бөгөөд түүнээс цорын ганц бодит тулааны бичлэг нь сэргээгдсэн байна. Тэрний тоглосон киног үзээгүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэрээр анх сургууль дээрээ зодуулснаар Кунг фу-гаар хичээллэсэн. Түүний нэр алдар маш хурдтай өсч алдрын зам нь гэрэлтэн хөгжиж байх үедээ нуруундаа хүнд бэртэл авсан байдаг. Эмчлүүлж байх хугацаандаа өөрийн тулааны урлаг болох Жэт Кун Догоо боловсруулсан байна. Жэт Кун До нь бусад маш олон тулааны урлагийн нийлмэл, холимог цогц тулаан юм.